Хяргас нуурын эргээс 63 тонн хог хаягдал гарчээ

2022-09-06 14:361min0
chuluun

Хяргас нуурын эрэг орчмоос 63.1 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ. Тодруулбал, Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Хяргас нуурын эргийн хог хаягдлын менежментийг сайжруулах төслийг энэ оны зургаадугаар сарын 25-наас наймдугаар сарын 25-ны хооронд хоёр сарын хугацаанд хэрэгжүүлсэн байна.

Тус хугацаанд аж ахуйн нэгж байгууллага, иргэд, төрийн бус байгууллагын хамтын оролцооны үр дүнд нийт 63.1 тонн хогийг цэвэрлэлээ гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй