Монголд далайн сагамхай загасыг үржүүлж байна

2022-09-06 13:191min0
sam

 Японы Китагава ХК болон Монголын Китабулган ХХК, Окаямагийн шинжлэх ухааны их сургууль хамтран хуурай газрын Монгол Улсад далайн хата буюу сагамхай загасыг үржүүлж байгаа ажээ. Энэхүү үржүүлж буй загасаа “Китахата” гэж нэрлэсэн байна.

9 дүгээр сарын 4-ний өдөр, уг загасыг танилцуулах “Китахата” хүлээн авалт зохион байгуулагдаж Японы ЭСЯ-ны Дэд тэргүүн Ш.Кикүма тус арга хэмжээнд оролцож мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр мэндчилгээндээ “Саад бэрхшээлийг даван гарч далайн загасыг амжилттай үржүүлсэнд баяр хүргэе” хэмээв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй