Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирлаар тус төвийн Эрдэмтэн нарийн бичгийн даргаар 2018 оноос тасралтгүй ажилласан, эрдэмтэн судлаач, доктор, профессор С.Өнөрсайхан 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр томилогдлоо.
С.Өнөрсайхан нь тус төвд 27 жил тасралтгүй ажилласан бөгөөд Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Хор судлалын албаны дарга, Орчны эрүүл мэнд, Хор судлалын албаны дарга, 2018 оноос Эрдэмтэн нарийн бичгийн даргын албыг хашиж, эрдэм судалгааны чиглэлээр 30 гаруй шинжлэх ухаан технологийн төсөл, суурь судалгааны томоохон төслүүдийг санаачлан хэрэгжүүлсэн, судалгаа шинжилгээний ажлын арга зүйг эзэмшсэн эрдэмтэн юм. Тэрээр 2005 онд БНХАУ-ын Уханы Их сургуульд “Өндөр молекулт полимер нэгдлийн хавдрын эсрэг идэвх”-ийн судалгаагаар докторын зэрэг хамгаалсан.
Судалгааны ажлынхаа үр дүнгээр 380 гаруй туурвиж, олон улсын болон үндэсний түвшиний нэр хүнд бүхий сэтгүүлд хэвлүүлэн, үр дүнг нь анагаах ухааны салбарт нэвтрүүлсэн. Эрүүл ахуйн тухай хууль, “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалт үндэсний IV судалгаа”-ны Ерөнхий зохицуулагч, “Хүний хөхөнцөр вирусийн вакцины үр дүнгийн үнэлгээ” төслийн Зөвлөх, “НЭМ-ийн ноцтой байдлын үеийн менежмент”, ДЭМБ-ын олон улсын төслийн Зөвлөх зэрэг НЭМ-ийн 20 гаруй томоохон судалгааг удирдаж, амжилттай зохион байгуулсан.