Энэ хичээлийн жил нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, суралцах хүсэлтэй хүүхэд бүрийг элсүүлж эхэлсэн. Үүний тулд 140904 хүүхдийн цэцэрлэгийн хүчин чадлыг бий болгоод байгаа талаар холбогдох албаныхан мэдээлээд буй. Гэвч анги дүүргэлт хэт их байгаа нь хүүхдийн суралцах боломж хийгээд эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээр байгааг эцэг, эхчүүд хөндөөд буй. Тэгвэл энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Тэрээр “Хаалттай хаалганы цаана үлддэг байсан 38 мянган хүүхдийн асуудлыг шийдсэн. Амьдрал баян учраас бүртгэлээс шалтгаалсан асуудал байхыг үгүйсгэхгүй. Цаана нь ашиглаагүй 19 мянган хүүхдийн цэцэрлэгийн суудал бэлэн байна. Манайхан юмыг харлуулах дуртай учир нэг ангид 50-60 хүүхэд чихээд байна гэж яриад байна. Хэрэв нэг ангид 50-60 хүүхэд явж байгаа цэцэрлэг байвал 11-11 төв рүү мэдээлэх хэрэгтэй. Үүнийг бид шалгуулна” гэв.