Улаанбаатар Бээжингийн нислэг 2-10 сая болж өслөө гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд гарсны дагуу ШӨХТГ шалгалт явуулсан байна. Энэ асуудлаар тус газраас “МИАТ компаниас тодруулга авахад МИАТ компани сүүлийн хоёр жилд Бээжин рүү нислэг үйлдээгүй байгаа бөгөөд нислэгийн үнэд өөрчлөлт ороогүй гэх мэдээлэл өгсөн байна. Өөрөөр хэлбэл, МИАТ компанийн нислэгийн тийзийн үнэ өссөн гэх нь ташаа мэдээлэл.
Цахим орчинд явж байгаа мэдээллийн дагуу Эйр маркет билетийн сайт руу орж шалгахад 8,587,200 төгрөгийн билет нь Улаанбаатар-Токио-Бээжин гэж дамжин нисэх нислэгийн үнэ бөгөөд МИАТ компанийн нислэгээр УБ-Токио ороход 1,476,900 төгрөг, Хайнан Айрленс компанийн нислэгээр Токио – Бээжин нисэхэд 7,110,300 төгрөгийн үнэтэй байгаа юм.
Мөн МИАТ компанийн өгсөн мэдээллээр Монгол Улсаас Хятад улс руу есдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн МИАТ, Эйр Чайна, Аэро Монголиа компаниуд долоо хоногт зургаан удаагийн нислэг үйлдэнэ” гэжээ.