Өмнөд Солонгосын цагдаа нар 9 сарын 1-нд хоёр блогчны гэрт дайран орж, тэднийг баривчилжээ.
Блогчдыг тэргүүн хатагтайг гутаан доромжилсон хэрэгт сэжиглэсэн байна. Тодруулбал, Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн гэргий залуудаа шөнийн клубт ажилладаг, Жюли гэдэг нууц нэртэй байсан гэнэ. Бүдүүлгээр хэлбэл, тэрбээр зочдыг угтах, үдэх ажил хийдэг байжээ.
Энгийн зүйл мэт боловч солонгосчуудын сэтгэл зүйгээр үзвэл энэ нь дуудлагын хүүхнээс арай эерэг ажилд тооцогддог аж. Солонгост Японы гейшатай адил ийм ажлыг “кисэн” гэж нэрлэдэг. Уух юм өгч, эрчүүдийн яриад дэмждэг ийм хүүхний ажилд тэргүүн хатагтай Ким Кун Хи залуудаа ажиллаж байсан гэсэн мэдээлэл цацагдсан нь Солонгос даяар дуулиан дэгджээ.
Үүнээс гадна Ким нөхөртэйгөө танилцахаас өмнө Солонгосын төрийн өндөр албан хаагчтай хамт амьдардаг, тэр нь гэрлэсэн байсан гэж мэдээлжээ. Юн Сок Ёлийн сөрөг хүчнийхэн энэ мэдээллийг дэвэргэж эхэлсэн байна. Тэгвэл Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай “Би ийм ажил хийхээр хөөрхөн биш шүү дээ” хэмээн хошигножээ.
Эх сурвалж: kp.ru