Саудын Арабын албат Нура аль-Кахтани олон нийтийн сүлжээнд пост тавьснаасаа болоод 45 жилийн хорих ял сонссоныг хүний эрхийг хамгаалах ALQT байгууллага Twitter-ээрээ мэдээлжээ.
Саудын хүний эрхийн идэвхтнүүд сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд хоёр дахиа ийм том ял авч байгаа гэнэ. Нура аль-Кахтаниг терроризм, кибер гэмт хэрэгтэй тэмцэх хуулийн хүрээнд шүүсэн байна. Саудын захиргаа хүний эрхийг хамгаалагчдад энэ асуудлаар ямар нэгэн мэдээлэл өгөөд татгалзсан гэнэ.
Энэ сард Саудын Арабын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Саудын хүний эрхийг хамгаалагч Сальма аль-Шехабыг засгаа шүүмжилсэн пост Twitter-т тавьсных нь төлөө оноосон 6 жилийн хорих ялыг 34 жил болгон нэмсэн аж.
Эх сурвалж: mir24.tv