Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо.
Үүний дараа Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт:
– Дарханы замын асуудал олон жил гацаж байгаа. Энэ асуудал дээр хариуцсан яамны зүгээс тодорхой бодлого шийдвэр байгаа байх, тэрэнтэй нь танилцаад ямар гарц шийдэл байж болох вэ гэдэг дээр хурдан шуурхай ажиллаж, энэ жилдээ нэг урсгалыг ашиглалтад оруулахаар анхаарч ажиллах болно.