2022-08-27 10:001min00

Нийтийн тээврийн салбарт жолооч дутагдалтай байна

61baba7adbf5d
Үндсэндээ энэ салбарт ажиллах жолооч байхгүй байна. Ийм шалтгааны улмаас тээврийн хэрэгслийн гаралт тасалдаж болзошгүй

Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдлаа. Энэ үеэр нийтийн тээврийн машин цагийн зардлын тариф шинэчлэн батлах тухай Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Ч.Сайханбаяр танилцууллаа.

Тэрээр “Шатахууны үнийн өсөлт, инфляцийн түвшин, валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан тос, тослох материал, сэлбэг хэрэгсэл, бусад бараа бүтээгдэхүүний өссөн. Үүнтэй холбоотойгоор “Машин цагийн зардлын тариф”-т өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Түүнчлэн хоёр удаа зардлын тариф шинэчлэгдэхэд цалингийн зардал нэмэгдээгүй. Иймд нийтийн тээврийн салбар жолооч, засварчны хүний нөөцийн дутагдалд орж байна. Үндсэндээ энэ салбарт ажиллах жолооч байхгүй байна. Ийм шалтгааны улмаас тээврийн хэрэгслийн гаралт тасалдаж болзошгүй” гэсэн юм.