2019 оны нэгдүгээр сараас Осло хотын гудамжаар жолоочгүй цахилгаан автобуснууд явж эхлэх гэнэ. Энэ автобус 12 зорчигчтойгоор 20 км/цагаас илүүтэй хурдтай явах зориулалттай. Автобусыг гар утсандаа нэмэлт программ суулган түүний тусламжтайгаар дуудаж болох гэнэ. Хүлээлтийн хугацаа 10 минутаас хэтрэхгүй юм байна.
Эхний ээлжинд шугаманд 20 цахилгаан автобус гарна. Одоо тэднийг Форус цэцэрлэгт туршиж буй аж. Туршилт 2018 оны гуравдугаар сар хүртэл зорчигчгүйгээр 2000 цагийн туршилтыг туулах юм байна. Хэрэв ямар нэгэн онцын өөрчлөлт гарахгүй бол Норвегийн нийсэл энэ автобусыг 2018 оноос ашиглагдаж эхлэх гэнэ.
Норвегийн Тээврийн сайд 2025 он гэхэд тус оронд дотоод шаталтын хөдөлгүүртэй машин хэрэглэхийг хориглох болно гэж мэдэгджээ. Энэ хавар Осло хотын захиргаа иргэн тус бүрт ачааны унадаг дугуй авахад зориулан $1200 доллар өгчээ. Энэ нь ачааны унадаг дугуйны үнийн тал хувьтай тэнцэх мөнгө аж. Өмнө нь ч тус улс хотын иргэдээ дугуйгаар зорчдог болоход ихээхэн дэмжлэг үзүүлж байсан аж.