Америкийн сансрын агентлаг NASA-д газар сансрын орон зайг судлах, жолоодлогтой болон автомат нислэгийн үеэр биологийн болон органик бохирдлыг судлах салбарын мэргэжилтэн хэрэгтэй байв. Уг ажлын цалин жилд $124,4 – $187 мянган доллар болох ёстойг Daily Mail сонинд өгүүлжээ.
Ажлын байрны зарын дагуу есөн настай Жек Дэвис гэдэг хүү NASA-д ажиллах хүсэлтээ өгчээ. Хүүг ийм шийдвэр гаргахад түүнийг харь гаригийн хүн гэж нэрлэдэг эгч нь нөлөөлсөн гэнэ.
Өргөдөлд:
— Намайг Жек Дэвис гэдэг. Би дэлхийн хамгаалагчийн орон тоонд ажиллах өрөгдлөө өгч байна. Би дөнгөж есөн настай ч энэ ажлыг хийж чадна гэж бодож байгаа хэмээн хүү бичсэн байна. Мөн тэрбээр эгч нь түүнийг харь гаригийн хүн гэж нэрлэдэг гэж хүү дуулгав. Бас “Марвела” шоугийн баатруудыг хардаг нь ийм шийдвэр гэргэх шалтгааны нэг болжээ.
NASA-гийн одон орон судлалын газрын захирал Дэвид Грин хүүхд хариу бичиж, сайн сурахыг зөвлөөд тэр цагт тэд энэ албанд тааралдана гэсэн байв.
Эх сурвалж: Daily Mail