Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал өнгөрсөн баасан гаригт болсон. Улсын дээд шүүх энэ хэрэгт буруутгагдаад буй Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг онц, ноцтой гэмт хэрэгт тооцох заалтыг хүчингүй болгож, тус бүр ялын дээд хэмжээ 20 жил оноожээ.
Шүүгдэгч нарт анхан болон давж заалдах шатны шүүхээс С.Зориг агсныг санаатайгаар, бүлэглэн хөнөөсөн хэмээн үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу 24-25 жилийн хорих ял оноосон байсан юм. Шүүх бүрэлдэхүүн энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд оноосон ялыг энэ оны долдугаар сарын 1-нд хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуульд шилжүүлсэн байна. Хуулийн хүрээнд хорих ялын дээд хэмжээ 20 байхаар заасан аж.