Сүүлийн үед Монголд нэг сонин давхцал ажиглагдах болов. Юуны өмнө улс төрийн хүрээнд Монголын эрх баригчид эх орноо Хятадын нөлөөд оруулах гэж зүтгэж байна. Тухайлбал, Ц.Элбэгдорж 2014 онд “Улаанбаатарын санаачлага” гэгчийг тунхаглан Монгол-Орос-Хятадын гурван талт уулзалт хэлэлцээг эхлүүлсэн нь Монгол улсын тусгаар байдалд учирсан том хохирол гэж ажиглагчид харсан. Олон улсын тоймч Ш.Гантулга энэ үйл явдлыг Монгол Улс нь Хятадын даргын зөвшөөрөлгүйгээр Оростой дангаараа харьцаж чадахгүй болж байна гэж дүгнэсэн байдаг. Мөн ЗГ Далай ламын айлчлалаас болж Хятадаас уучлал гуйн иргэдийнхээ шашин шүтэх эрх чөлөөг боомилсон, УИХ нь Хятадын банк оруулж ирж, хамаг зах зээлээ хятадад өгөхөөр хэлэлцэж байгаа зэргээс манай улс төрчид харийн нөлөөнд ямар их орсныг харж болно.
Тэгвэл, дээрх үйл явцтай зэрэгцэн Монголын оюун санааны хүрээнд сэхээтэн гэгдэх хүмүүс нь Монголын угсаа гарвал, түүх соёлыг Хятадынх юм шигээр сурталчлах болов. Саяхан соёлын антропологийн доктор бөгөөд “Монгол телевиз”-ийн хөтлөгч хийж байсан Дуламын Бум-Очир 2017 оны 2-р сарын 22-нд тэрээр ikon.mn сайтад ярилцлага өгөхдөө монголчуудын угсаа гарвалын талаар ингэж ярьжээ:
“Хүмүүсийн зарим нь аман баримтад, нөгөө хэсэг нь түүхэн баримтад итгэдэг байж ч болно. Тиймээс, Монголчуудын угсаа гарлыг шууд “ийм” гээд оноон хэлэх боломжгүй, маргаантай асуудал юм”, “Хүннү бол Монгол биш гэдгийг л ойлгох хэрэгтэй. Хүннү бол Хүннү, “Монгол гарал угсаа бидний цусанд байдаг” гэж хэлээд байна л даа. Гэхдээ Монгол угсаа цусанд байдаг юм биш” гэх зэргээр хэлсэн байна.
Мөн АН-ын лидерүүдийн нэг, нийтлэлч Баабар энэ талаар сургаал айлдах нь ихсэв. Саяхан тэрээр Монгол солонгосын гарал үүслийг холбоотой мэт бичиж байснаа Хятадын сэдэв рүү шилжээд эхэлжээ. Хэдэн жилийн өмнө Баабар монголчуудыг гарал үүслийнх нь хувьд үгүйсгэж, монгол цус гэж байхгүй, антропологийн хувьд, Хойд хятад юм, ер нь “Хань (Хятад) үндэстэн нь Өмнөд Хятад, Умард Хятад, Төвд гэсэн галбируудад хуваагддаг. Монголчууд Умард Хятадын ангилалд багтана” гэж бичиж байв. Гэхдээ Баабар бол түүхч, судлаач биш, ердөө л Баабар. Сайндаа л хятадуудаас хөлс авч бичээ биз гээд хүмүүс нэг их ач холбогдол өгч, тоогоогүй. Гэтэл тэр энэ талаар дахиад л бичээд эхэллээ.
Баабар саяхны нэг өгүүлэлдээ хүмүүс намайг буруу ойлгоод байна, “өнөөгийн Монгол улс нь дагнасан нэг үндэстнээс бүрэлдсэн дэлхийн цөөхөн орны нэг. Хүн амын 97 хувь нь монголчууд” гэж бичсэнээ дахиад л Хятадын гарал үүслийн асуудалтай холбожээ. Тэрээр “Шинжлэх ухааны хэлээр эдгээр гурван арьстныг “монголоид”, “нигероид”, “европоид” гэж нэрэлдэг, үүнийг дунд сургуулийн “Хүний биеийн анатом” сурах бичгээр заадаг… Гурван арьстнаа цааш нь 35-60 хүртэл салган галбиртан болгож үздэг. Энэ нь нүүрний төрхийг голчлон харгалзана… Хойд хятад галбирт монгол, манж үндэстнүүд ч багтана…” гэж бичсэн байна.
Эх сурвалж: gashuun.mn
Аагий
7 comments
baabar ats yu meddeg yum be
oroo ch ter galbirt ni baqgtah hun mon ldoo daanch Mongolchuudad nyalzaah geed baigaa bolohoos
Мэддэггүй байж болно. мэддэг ч байж болно. Гагцхүү зогсоо зайгүй энэ нэг юм аа бичээд байгаа нь өөрөө сэжиг төрүүлээд байгаа юм. Баабар, Бум-Очир, Молор-Эрдэнэ энэ хэд нэг юм л яриад байгаа. Цаад зорилго нь чухам юу юм бол? Үүсэл гарал яриад л сууж байгаа ус ер нь байна уу одоо үед? Нарийндаа бол одоо цагт үүнийг сонирхох хийрэх сонирхолтой улс олон болов уу? Үгүй л болов уу? Монгол гэж агуу үндэстэн хувь заяа их юм шүү.
Baabar guai Mongoliig hyatadchilah gej tolgoigoo gashilgaj argaa barj bna daa. Ern odoo hen n hyatadiin tald zogsoj bgaag n ylgaj zaaglah tsag bolson.
хар хятадуудад ядаж л үндэснний бөхийн маань соёл эр хүний эрэмгий чадал бн уубаабараа хуцаад байгаарай
монгол хүний алхаа гишгээ аман дах шүд авир зан нь шал өөр шүүү чамаас бүүр шал өөө мэдүүү хужаа минь
баабар хэмээгчийн дотор өөр хүн байна хятад хүн л байгаа монгол элэг л байхгүй