Эрдэмтэд анх удаа хүний үр хөврөлд өөрчлөлт оруулж туршижээ. Америкийн Орегоны Анагаах Ухааны их сургуулийн профессор Шухрат Миталиповоор ахлуулсан баг генд засвар хийдэг CRISPR/Cas9 технологийг ашиглан удмын зүрхний өвчтэй үр хөврөлөөс муу генийг нь салгаж, эрүүл генээр сольж чаджээ. Гэсэн ч үр хөврөлийг цааш нь эхийн хэвлийд суулгалгүйгээг устгасан байна.
Энэ туршилтын үр дүнд удамшлын 10.000 орчим өвчнийг таслан зогсоож чадахаар болсон гэнэ.Харин үүнийг АНУ-ын конгресс одоогоор зөвшөөрөхгүй байгаа бөгөөд туршилтыг нь дэмжихгүй гэдгээ илэрхийлж санхүүжилт олгоогүй байна.