1) Хоч
Эмэгтэйчүүд : Цэцгээ, Урнаа болон Номин нар өдрийн хоол идэхээр гарахдаа бие биенээ Хайраа гэж энхрийлэн дууддаг.
Эрэгтэйчүүд : Баяраа, Хосоо болон Билгүүн нар хашаа ч юм цуг гарах бол бие биенээ “Бүдүүнээ”, “Хөгшөөн” болон “бусад тусгай хоч”-оор дуудна.
2) Санхүү
Эрэгтэйчүүд кафед 20,000 доторх тооцоогоо хийх болбол бүгд л шууд 10,000-тийн дэвсгэрт гаргаж ирнэ. Хариултаа авах гэж ч сүйд болохгүй. Эрэгтэй хүн өөрт хэрэгтэй зүйлдээ хоёр дахин их үнэ төлж чадна
Эмэгтэйчүүд тооцоогоо хийх болбол тооны машин гаргаж ирээд л хувааж бодно. Эмэгтэйчүүд хямдралтай бараа хараад өөрт хэрэггүй байсан ч шууд л авна.
3) Угаалгын өрөөнд
Угаалгын өрөөнд эрэгтэй хүний 6 хэрэгсэл байдаг. ( шүдний сойз, шүдний оо, сахлын татуурга, шампунь, саван, алчуур)
Эмэгтэйчүүдийн хувьд дунджаар 337 хэрэгсэл тоологджээ.
Эдгээр хэрэгслийн 20-иос дээшийг нь эрэгтэйчүүд ялган харж чаддаггүй.
4) Хэрүүл маргааны байр суурь
Элдэв хэрүүл маргаанд эмэгтэй хүн сүүлийн үг хэлнэ. Эмэгтэй хүний дараа хэлсэн эрэгтэй хүний сүүлийн үг дараагийн шинэ хэрүүлийн эхлэл болдог. Иймээс эзэгтэй үийг тайван сонсдог нөхрүүд хамгийн шилдэг нь.
5) Ирээдүйн тухай үзэл бодол
Эмэгтэй хүн нөхөрт гартлаа ирээдүйдээ санаж зовж явдаг. Эрэгтэй хүн эхнэр автлаа ирээдүйдээ санаа зовдоггүй.
6) Амжилт
Амжилттай эр хүн – эхнэрийнхээ үрэх мөнгөнөөс илүү гарах орлого олдог эр хүн.
Амжилттай эмэгтэй хүн – тийм эр хүн олж чадсан эмэгтэй хүн.
7) Гэрлэлтйн хүлээлт
Суусны дараа нөхрийгөө өөрчлөгдөнө гэж эмэгтэйчүүд найддаг. Эрэгтэйчүүд эхнэрээ сууснаасаа хойш бүү өөрчлөгдөөсэй гэж хүсдэг, энэ хүслийг нь үл харгалзан эхнэрүүд өөрчлөгддөг.
8) Сайхан хувцас
Эмэгтэй хүн дэлгүүр хэсэхдээ, цэцэг услахдаа, хог хаяхдаа, утсаар ярихдаа, ном уншихдаа ч сайхан хувцасладаг.
Эрчүүд хурим, тэмдэглэлт баярт очихдоо л сайхан хувцаслана.
9) Өөрөөрөө байх
Эрэгтэй хүн л унтахдаа болон босохдоо адилхан харагддаг.
10) Хүүхдийн хувьд
Эмэгтэйчүүд хүүхдийнхээ тухай бүгдийг мэднэ. Хэзээ шүдний эмнэлэг орох, болзоо, сайн найз, дуртай ном, айдас, итгэл үнэмшил болоод хүсэл мөрөөдлийг нь мэднэ.
Эрэгтэйчүүд нэг гэрт цуг амьдарч байгаа балчирхан үрийнхээ тухай тийм ч ихийг мэддэггүй.
11) Ой санамж
Эхнэртэй эр хүн өөрийнхөө алдааг мартсан нь дээр. Нэг гэрт нэг зүйлийг хоёр хүн санаж байх ямар ч шаардлага байхгүй.