Цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг хүнсний бүтээгдэхүүн

2022-07-25 09:003min0
tsus

Манай улсад сүүлийн жилүүдэд зүрх судас, чихрийн шижин өвчний тархалт нэмэгдэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор цусан дахь сахарын хэмжээг ихэсгэдэггүй хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

Загас

burnt-fish Цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг хүнсний бүтээгдэхүүн

Загас нь нүүрс ус шиг цусан дахь чихрийн хэмжээг ихэсгэдэггүй юм байна. Гэхдээ аль болох өөх тос багатай загасыг сонгон хэрэглэхийг ДЭМБ-гаас зөвлөжээ. Гүзээлзгэнэ Зарим хүмүүс гүзээлзгэнэд глюкоз их агуулдаг учраас нялуун, чихэрлэг гэж боддог. Гэсэн хэдий ч гүзээлзгэнэ нь цусан дахь чихрийн хэмжээг ихэсгэдэггүй учраас хоол хүндсэнд хэрэглэхэд тохиромжтой аж.

Сармис

sarims Цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг хүнсний бүтээгдэхүүн

Түүхий сармис нь цөсний үйл ажиллагааг зохицуулж, инсулиний ялгаруулалтыг ихэсгэдэг учир цусан дахь чихрийн хэмжээг багасгадаг байна. Сармис нь хавдрын эсрэг үйлчлэл бүхий хүчтэй антиоксидант гэж тооцогддог юм байна.

Овъёос

6136 Цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг хүнсний бүтээгдэхүүн

Овъёос нь ислэгийн өндөр агууламжийн нөлөөгөөр цусанд дахь чихрийн хэмжээг тогтмол хэмжээнд барихаас гадна чихрийн шижин өвчин үүсэх эрсдэлийг бууруулдаг аж.

Халуун амттан болох шанц/ корица

download Цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг хүнсний бүтээгдэхүүн

Шанцанд ислэг, магни болон байгалийн гаралтай полифенол нэгдэл агуулагдах учраас цусан дахь чихрийн хэмжээг багасгадаг байна. Хоногт цайны халбаганы талаар шанцыг хэрэглэвэл цусан дахь чихрийн хэмжээг 20 хувиар бууруулдаг байна.

Жимс, хүнсний шинэ ногоо

4378322-633x372 Цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг хүнсний бүтээгдэхүүн

Тухайлбал, цагаан гаа, үхрийн нүд, чидун жимс, хар, ногоон олив, улаан манжин, амтат болон халуун чинжүү, улаан лооль, өргөст хэмх, шанцай, яншуй, зэрэг хүнсний ногоо цусан дахь глюкоз буюу чихрийн хэмжээг бууруулдаг байна.

Самар

98e21318-8031-4dcc-aec1-ccb3776152af Цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг хүнсний бүтээгдэхүүн

Самар нь өөх тос, уураг болон ислэгийг их хэмжээгээр агуулдаг учраас цусан дахь чихрийн шимэгдэлтийг удаашруулах замаар түүний хэмжээг багасгадаг. Хоол хүнсэндээ самрыг тогтмол хэрэглэх нь чихрийн шижин өвчин үүсэх эрсдлийг 30 хувь бууруулдаг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Гэхдээ самарт өндөр илчлэг ихтэй тосны хүчил агуулагддаг учраас нэг удаа 50 граммаас илүүгүй хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй