Байгаль орчин, аялал жуулчлалын Б.Бат-Эрдэнэ Тусгай хамгаалалттай газартай холбоотой цахим орчинд явагдаж байгаа зар мэдээллийг хянаж ажиллаж байна. Горхи-Тэрэлжийг газрын наймааны бүс болгохгүй хэмээн фэйсбүүк хуудсаараа мэдэгджээ.
Тэрбээр “Богдхан уулын дархан цаазат газрыг газрын наймааны бүс болгосонтой адилаар бусад газруудыг ийм болгохгүй. Горхи-Тэрэлж бол жинхэнэ утгаараа аялал жуулчлалын бүс болж хөгжих ёстой.
Тусгай хамгаалалттай газартай холбоотой цахим орчинд явагдаж байгаа бүхий л зар мэдээллийг хянаж ажиллаж байна” гэсэн байна.