Манай улсад сүүлийн жилүүдэд зүрх судас, чихрийн шижин өвчний тархалт нэмэгдэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор цусан дахь сахарын хэмжээг ихэсгэдэггүй хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна.
Загас
Загас нь нүүрс ус шиг цусан дахь чихрийн хэмжээг ихэсгэдэггүй юм байна. Гэхдээ аль болох өөх тос багатай загасыг сонгон хэрэглэхийг ДЭМБ-гаас зөвлөжээ. Гүзээлзгэнэ Зарим хүмүүс гүзээлзгэнэд глюкоз их агуулдаг учраас нялуун, чихэрлэг гэж боддог. Гэсэн хэдий ч гүзээлзгэнэ нь цусан дахь чихрийн хэмжээг ихэсгэдэггүй учраас хоол хүндсэнд хэрэглэхэд тохиромжтой аж.
Сармис
Түүхий сармис нь цөсний үйл ажиллагааг зохицуулж, инсулиний ялгаруулалтыг ихэсгэдэг учир цусан дахь чихрийн хэмжээг багасгадаг байна. Сармис нь хавдрын эсрэг үйлчлэл бүхий хүчтэй антиоксидант гэж тооцогддог юм байна.
Овъёос
Овъёос нь ислэгийн өндөр агууламжийн нөлөөгөөр цусанд дахь чихрийн хэмжээг тогтмол хэмжээнд барихаас гадна чихрийн шижин өвчин үүсэх эрсдэлийг бууруулдаг аж.
Халуун амттан болох шанц/ корица
Шанцанд ислэг, магни болон байгалийн гаралтай полифенол нэгдэл агуулагдах учраас цусан дахь чихрийн хэмжээг багасгадаг байна. Хоногт цайны халбаганы талаар шанцыг хэрэглэвэл цусан дахь чихрийн хэмжээг 20 хувиар бууруулдаг байна.
Жимс, хүнсний шинэ ногоо
Тухайлбал, цагаан гаа, үхрийн нүд, чидун жимс, хар, ногоон олив, улаан манжин, амтат болон халуун чинжүү, улаан лооль, өргөст хэмх, шанцай, яншуй, зэрэг хүнсний ногоо цусан дахь глюкоз буюу чихрийн хэмжээг бууруулдаг байна.
Самар
Самар нь өөх тос, уураг болон ислэгийг их хэмжээгээр агуулдаг учраас цусан дахь чихрийн шимэгдэлтийг удаашруулах замаар түүний хэмжээг багасгадаг. Хоол хүнсэндээ самрыг тогтмол хэрэглэх нь чихрийн шижин өвчин үүсэх эрсдлийг 30 хувь бууруулдаг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Гэхдээ самарт өндөр илчлэг ихтэй тосны хүчил агуулагддаг учраас нэг удаа 50 граммаас илүүгүй хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй аж.