Хүлэмжийн өргөст хэмх, ногоон сонгино, навчит ногооны хураалт жигдэрч, эрт ургацын манжин, лууван, төмсний түүвэр хураалт эхэллээ. Улаанбаатар хотод Сэлэнгэ аймгийн Орхон сумаас эрт ургацын төмс нийлүүлэгдэж, борлуулалтад гараад байна.
Төмс, хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд 7 дугаар сарын 25-наас эрт ургацын хураалтаа эхлүүлнэ гэдгээ мэдэгдэж байна. Ургац хураалт ийнхүү эхэлснээр төмс, хүнсний ногооны нийлүүлэлт тогтворжиж, үнэ буурах боломж нээгдэнэ.
Улаанбаатарт өдөрт 10 орчим тонн хүлэмжийн нарийн ногоо захуудад хүрч, хэрэглэгчийн гарт очиж байна. Тухайлбал, анх гарахдаа 1кг нь 7000 төгрөгөөр зарагдаж байсан хүлэмжийн өргөст хэмхийн үнэ 4000 төгрөг болж буурчээ.