Парис 2024 зуны Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Тони Эстангует шинэ үзэгчдийг татахын чухлыг онцлон тэмдэглээд, Францад спортын оролцоог нэмэгдүүлэхийн тулд дараагийн олимп “сайн” байх ёстой гэжээ. Тэрбээр Францын хамгийн их хомсдолтой газруудын нэг болох Сен-Сент-Дени хотод спортын хүчээр өв залгамжлал үлдээх талаар ярьжээ.
Үүний нэг хэсэг зорилт нь тус улсын спортын дэд бүтцийн хамгийн доогуур түвшний орон нутгийн иргэдийг татан оролцуулах явдал юм. “Бидний өв залгамжлал бол хичнээн олон хүн спортоор хичээллэх, сонирхолтой байх явдал. Энэ нь хөгжилтэй байх ёстой, тэмцээн наадам ялгаатай байх ёстой, мөн шинэлэг байх хэрэгтэй бөгөөд ирэх олимп бол хөнгөн атлетик, усан сэлэлт болон бусад үндсэн спортын төрлүүдийн гайхашигт төрлүүдээс бүтнэ, нөгөө талаас үнэхээр шинэ мөчүүдийг олох шидэт мөч юм. Бид нээлтийн ёслолын талаар гайхалтай форматыг бүтээхийг зорьж эрэгтэй, эмэгтэй тамирчид ижил тооны тамирчид оролцоно. Наадмыг өөр хэлбэрээр хүргэх хүчтэй хүсэл байна.” гэлээ.
2018 онд Сен-Сент Денис орчмын ядуурлын түвшин улсын дунджаас хоёр дахин буюу 28 хувьтай байсан бөгөөд тус хэлтэс нь Францын нийслэлд тухайн жилдээ хамгийн их гэмт хэргийн гаралттай байжээ.
Олимпын наадмын нээлтийн ёслол нь Сена голын эрэгт 600,000 хүнийг угтан авах зорилготой бөгөөд эдгээрээс 200,000 нь тасалбар авсан байна.
Зохион байгуулагчид төслийг сонирхолтой байлгахаас гадна хамгийн гол нь “аюулгүй байдлыг хянах болно” гэж нэмж хэлжээ. Хэрэв энэ нь хэрэгжвэл наадмын нээлтийг цэнгэлдэх хүрээлэнд хийдэг уламжлалт хэлбэрээс нь холдуулна.
“Энэ төсөл хэрэгжиж эхэлснээс хойш бид Францын шилдэг тамирчдыг нэгтгэхийг үнэхээр хүсч байсан, учир нь олимп хамгийн онцгойсэтгэл хөдлөлийг өгдөг, иймээс Эйфелийн цамхаг болон Версалийн сүмийн эргэн тойронд хотынхоо хамгийн онцлох газруудад олимпын торгон мөчүүдийг холбохыг хүсэж байна гэсэн юм. Мөн түүнчлэн, наадмаар дамжуулан спорт хөгжих шаардлагатай байгаа бүс нутгуудад хүрч ажиллахыг зохион байгуулагчид зорьж байна.