Их сургуулийн гудамжны авто замын засвар, шинэчлэлийн хүрээнд МУИС-ийн уулзвараас Гадаад харилцааны яамны уулзвар хүртэлх авто замд цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэл хийх ажлыг гүйцэтгэж дууслаа.
Одоогоор явган хүний зам засах ажил үргэлжилж байна. Уг хэсгийн засвар, шинэчлэлийн ажил долоодугаар сарын 8 гэхэд бүрэн дуусна.
Нийслэлийн Замын хөгжлийн газар 2022 оны засвар, арчлалтын ажлын хүрээнд хотын 14 байршилд гол болон туслах замыг засаж, шинэчлэх юм.