1. Эхний алхам:
Дугуй дэлбэрэх үед аль болох тайван байж, жолоогоо хоёр гараараа чанга барих хэрэгтэй.
2. Хоёр дахь алхам:
Хамгийн чухал зүйл бол хөлөө тоормосноос холдуулж, огт тоормослохгүй байх явдал юм. Тоормосны педал руу бүү хар, тэр тухай бодохын ч хэрэггүй.
3. Гурав дахь алхам:
Явж буй чиглэлээ бүү өөрчил, огцом эргэлт хийж болохгүй аль болох шулуун чигээрээ явахыг хичээ.
4. Дөрөв дэх алхам:
Хэрэв таны машин механик хурдны хайрцагтай бол аажмаар арааг шилжүүлээрэй, гэхдээ ЗӨВХӨН машин бүрэн хяналтанд байгаа гэж бодож байвал шилжүүлээрэй.
Хэрэв таны автомашин автомат хурдны хайрцагтай бол Драйв (D) араанд нь хэвээр байлга. (B) араа байдаг бол шилжүүлээрэй.
5. Тав дахь алхам:
Тоормос бүү ашиглаарай, буудсан дугуй аяандаа машиныг удаашруулна.
6. Зургаа дахь алхам:
Хурд 50 км / цаг хүртэл буурахад та машины тоормозоо зөөлөн гишгэж болно
Бусадтай хуваалцаарай! Та хүний амь аварч ч магадгүй.
Ц.Мөнхбилэг