Блокон хананы нурангид дарагдаж 17-24 насны хоёр иргэн нас баржээ

2022-06-27 14:151min0
ЦЕГ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-ны өдрийн 12:04 цагт Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Шороо нурж хүн дарагдсан байна” гэх дуудлага ирсэн.

Дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад хувиараа барилгын туслахын ажил хийж байсан Архангай аймгийн харьяат 24 настай иргэн, Хөвсгөл аймгийн харьяат 17 настай иргэн барилгын суурийн ухсан нүхэнд байх блокон хананы нурангид дарагдан нас баржээ.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

                                                                            Эх сурвалж: ЦЕГ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй