Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд үерийн аюултай түвшинг давжээ
2022-06-22 09:00

6 дугаар сарын 21-ний 16 цагийн байдлаар Их хэнтийн нурууны өвөр бэлээс усжих Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд өглөөний хэмжилтээс усны түвшин 14 см-ээр нэмэгдэн ҮЕРИЙН АЮУЛТАЙ түвшинг 10 см-ээр даван эргээ халин үерлэж байна.
Иймд голын дагуу суурьшиж , зусаж буй малчид, аж ахуйн нэгж, ард иргэдийг үeр усны аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Улаанбаатар хотын УЦУОШТөв