“Хүүхэд алга боллоо” хэмээн худал дуудлага өгсөн иргэнийг 50,000 төгрөгөөр торгожээ

2022-06-21 13:461min
мөнгө

Хүүхэд алга боллоо гэж худал дуудлага өгсөн иргэнийг торгожээ.

Тодруулбал, өчигдөр буюу зургаадугаар сарын 20-нд иргэн Э “Хүүхэд алга боллоо” гэсэн дуудлага мэдээллийг өгсний дагуу Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах шалгалтын ажиллагаа хийжээ.

Шалгалтын явцад тухайн иргэн нь худал дуудлага мэдээлэл өгсөн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.