Гадаадын орнууд төмс, сонгино, салями, попкорн, шар айргийн хомсдолд орж эхэлсэн талаар Bloomberg мэдээллээ. Тодруулбал
Австралид салатны навч хомсодсон тул орон нутгийн KFC бургерт байцаа нэмэх шийдвэр гаргажээ. Энэ мэтчилэн Японд сонгино, шилний хомсдолоос үүдэн Германд салями худалдаанаас савласан шар айраг, АНУ-д попкорн алга болжээ. McDonald’s хэд хэдэн оронд шарсан төмсний худалдаагаа зогсооход хүрч, Сингапурын KFC ресторанууд вафлин чипсээр сольсон байна.
Хомсдол үүссэн шалтгаан нь нийлүүлэлтийн сүлжээ тасалдсанаас гадна хүлэмжийн эрчим хүчний өртөг, түүхий эдийн үнийн өсөлт, цаг агаарын таагүй байдал, тахлын үр дагавартай холбоотой гэсэн байна.