Өчигдөр “Хүү минь алга болчихлоо” гэх мэдээллийг нэгэн эмэгтэй цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд 30-40 минутын дараа “Хүүгээ олчихлоо” гэж дахин мэдэгдсэн. Тэгвэл тус мэдээлэл худал мэдээлэл байсан талаар ЦЕГ-аас мэдэгдлээ.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад иргэн Э-ээс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүүхэд алга боллоо гэсэн дуудлага мэдээллийг өгсний дагуу эрэн сурвалжлах шалгалтын ажиллагаа хийжээ.
Шалгалтын явцад худал дуудлага мэдээлэл өгсөн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.