Олон хүний дунд, дүүрэн ширээний ард, хоол хүнсийг архины төрлийн ундаатай хамт хэрэглэх нь таагүй үр дагаварт хүргэдэг.
Их Британийн Сассексийн их сургуулийн ажилтан Женни Моррис “The Conversation” сэтгүүлд ярихдаа хүмүүс яагаад ховдоглодог болохыг ийнхүү тайлбарлажээ. Тэрбээр хүмүүс хэт их иддэг таван шалтгааныг тоочсон байна.
Түүний үзэж буйгаар эхний жагсаалтад хоолны хэмжээ бичигдэж байна. Хоолны порц их байх тусам хүмүүс илүү их идэж эхэлдэг. Энэ хүчин зүйлтэй холбоотой нэгэн туршилт хийсэн байдаг. Судлаачид туршилтад оролцогчдыг шөлний тавгаа хоослох үүрэг өгчээ. Заримд нь үл анзаарагдам байдлаар илүү хэмжээтэйг хийж өгсөн байна. Туршилтын дараа бүгд л адилхан цадсан мэдрэмжтэй үлджээ. Уг нь тэдний зарим нь үлдсэн хэсгээсээ 73 хувиар их шөл уусан байгаа.
Моррис ховдоглох бас нэг шалтгааныг хэт дүүрэн ширээ гэж нэрлэжээ. Бидний өмнө маш их хоол хүнс байх үед хэвийн хэмжээнээсээ дөрвөн дахин ихийг иддэг.
Гурав дахь хүчин зүйлд гар утас, зурагт үзэх, ном унших зэрэгт анхаарал төвлөрөх ордог байна. Энэ үед хүн цадсан гэдгээ бараг мэдэрдэггүй болохоор өлсгөлөнгөө дарахын тулд их хоол иддэг. Мөн хоол хүнсийг архи, согтууруулах ундаагаар даруулах нь жагсаалтын дөрөвдүгээрт орж байна.
Үүнээс гадна хоолыг хэтрүүлэн идэх бас нэг чухал хүчин зүйлд хамт олноороо хоол идэх ордог гэжээ. Энэ үед “даган дууриах үзэгдэл” бий болдог. Хүн ширээн дээр байгаа бүгдийг амсаж үзэхийг эрмэлзэнэ.