Монгол Улсад коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хоёр дахь жилдээ үргэлжилж байна.
Тодруулбал:
2021 оны хоёрдугаар сард нэгдүгээр тун
2021 оны 3,4 дүгээр сард хоёрдугаар тун
2021 оны наймдугаар сард гурав дахь тун
2022 оны нэгдүгээр сард дөрөв дэх тунг хийж эхэлсэн.
Харин 12-17 насны хүүхдүүдийг бүрэн тун буюу 1, 2 дугаар тунд хамруулах ажил 2021 оны зургадугаар сард эхлүүлсэн. Энэ насны хүүхдүүдэд нэмэлт буюу 3, 4 дэх тунг тарих Эрүүл мэндийн сайдын тушаал энэ сарын 15-нд гарсан гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн зөвлөх Б.Цогтбаатар хэллээ.
Хүүхдүүд оршин суугаа дүүрэг, өрхийнхөө эмнэлэгт очиж коронавирусийн эсрэг вакцины нэмэлт тунд хамрагдах юм байна. Мөн Сүхбаатар талбайд дархлаажуулалтын явуулын цэг байгуулах аж.