2022-06-17 12:121min00

Гурван байршлын авто замын хөдөлгөөн хязгаарлаж хучилт хийнэ

Asphalt road and modern city

Дараах гурван байршлын авто замыг хучих тул хөдөлгөөн хязгаарлана.

• Их сургуулийн гудамж /МУИС-ийн уулзвараас Хүнсний 4-р дэлгүүр хүртэл/

• Н.Содномын гудамж /МУИС-ийн Бизнесийн сургуулийн хойд талын замаас Авто плазагийн уулзвар хүртэл/

• Ж.Батмөнхийн гудамж /Дашчойлин хийдийн урд талын замаас 11-р хорооллын уулзвар хүртэл/ гэсэн гурван байршилд авто замын хучилт хийх гэж буй юм.

Үүнтэй холбогдуулан тус авто замуудын зорчих хэсгийг өнөөдөр буюу зургадугаар сарын 17-ны 23:00 цагаас 20-ны 06:00 цагийн хооронд хааж, цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй