Амгалангийн дулааны станцыг 116 МВт-аар өргөтгөх ажил эхэллээ

2022-06-16 17:501min0
M3A3161 (1)

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдөр Амгалангийн дулааны станцыг 116 МВт-аар өргөтгөх ажлыг эхлүүллээ. Тус дулааны станц Баянзүрх, Улиастай хавийг дулаанаар хангана. Энэ ажлын санхүүжилтийн эх үүсвэрийн 85 хувийг Хөгжлийн банкнаас гаргана. Хөгжлийн банкан дээр эргэн төлөгдөөгүй байсан төлбөрүүд төлөгдөж байна. Засгийн газар энэ дээр амаргүй арга хэмжээнүүд авч байгаа. Зээлийн эргэн төлөлт ч сайжирч байна. Зарим гадаад өрөө төлөөд шаардлагатай төслүүдээ санхүүжүүлэх боломж Хөгжлийн банкан дээр ийнхүү буцаж ирж байна. Амгалан дулааны станцын өргөтгөл 16 сарын дараа ашиглалтанд орно.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй