Бурхан багшийн Их дүйчэн өдөрт зориулан баярын парад, бясалгалын флашмоб болно

2022-06-13 11:59
Kagyu Monlam 2015

Бурхан багшийн Их дүйчэн өдөрт зориулан Гандантэгчэнлин хийдэд шашин соёлын арга хэмжээ үргэлжилж байна. Шинийн наймнаас эхэлсэн бурхан шүтээнд тахил өргөх үйл ажиллагаа 15-ны дуустал үргэлжилнэ.

Харин маргааш “Энэрэл хайр түгээе” уриатай жагсаал Сүхбаатарын талбайгаас Гандантэгчэнлин хийд рүү чиглэх бол ёслолын үйл ажиллагаа Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг бурхны өмнөх талбайд зохион байгуулагдана.