Тэр бүр царайгаа олны өмнө ил гаргаад байдаггүй ч хоолой нь соногчдын чихэнд хоногшиж, дуу нь гарсан даруйдаа хит болдог дуучин бол залуу уран бүтээлч Батух буюу Н.Батмягмар юм.
Дуучин залуу маань хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногт “Зун” хэмээх шинэ уран бүтээлээ олны хүртээл болгож цацсан. Уг дуу цагагдсан даруйдаа YOUTUBE дээр тэсрэлт хийж долоо хоногийн дотор дотоодын уран бүтээлчдийн дууг тэргүүлж сая гаруй хандалтыг авч чаджээ.
Дуучин Батух өөрөө дууныхаа үг, аяыг хийж дуулж амьдруулдаг бол өөрөө төдийлөн ил гардаггүйгээрээ онцлогтой уран бүтээлч. Тэрбээр дуу бүрдээ сунжирсэн, эсвэл хэт чамихрсан нэр өгдөггүй. Учир нь дуу нь өөрөө цогцоороо тухайн сонсож буй хүндээ утга учир, баяр баяслыг төрүүлж, тэр мэдрэмж нь өөр өөрийн нэг нэр бий болгодог тул түүнийг нэгтгэсэн товч тодорхой нэр өгөхийг зорьдог тухайгаа ч хэлсэн удаатай.
Өмнө нь “Мод”, “Од”, залуу жүжигчин Үжинтэй хамтарсан “Модод” зэрэг дуунууд гарсан даруйдаа залуучуудыг байлдан дагуулж, трэнд болж байсан бол шинэ тутам гарсан “Зун” дуу энэ зуны сүпер хит болохоор байна.
Ташрамд сонирхуулахад дуучих Батух ирэх долдугаар сард баруун аймгуудаар аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа гэнэ шүү. Тэгэхээр түүний хит дуунуудтай зуныг зугаатай өнгөрүүлэх сайхан боломж баруун аймгийн сонгогчдод нь гарч байна.