Эмч Э.Өнөржаргал өөрийн Dr.Unuruu пэйж хуудсаараа дамжуулан олон түмэнд эрүүл мэндийн мэдлэг олгох мэдээллүүдийг тасралтгүй өгч байдаг. Эмч өнөөдөр өглөө шошготой холбоотой танин мэдэхүйн мэдээлэл оруулсаныг Updown.mn сайтын уншигчидтайгаа хуваалцаж байна.
Тэрбээр “Шошго үзэхгүй худалдан авалт хийдэг хүмүүсээ анхаараарай. Элдэвтэй гурил шиг ийм гурил хятадаас импортоор орж ирдэг болсон том супермаркетад том лангуу эзлэн хэрэглэгчээ хүлээж байна гурил учраас хятад гэж мэдэхгүй Монгол гэж бодоод авах хүн олон байх вий. Хаяг шошгоо сайтар харж худалдан авалт хийж байгаарай. Хятад бүтээгдэхүүний бар код ихэвчлэн 692- оор эхэлсэн байдаг.
Солонгос 880, ОХУ бол 460 гэх мэт улс бүрийн бар кодны тоог цээжилчихвэл зүгээр.
-Хүнсний нэмэлт хэрэглэсэн бол олон улсын Е тэмдэглэгээний кодыг ашигладаг.
ДЭМБ-аас зарим төрлийн хүнсний нэмэлт бодисын хүний бие махбодид үзүүлэх хортой нөлөөллийг тогтоожээ.
Үүнд:
– Сэжигтэй–Е 104, 122, 141, 150, 171, 173, 241, 477
– Аюултай–Е 102, 110, 120, 127, 129, 155, 180, 201, 220, 222, 223, 224, 228, 233, 242, 270, 400-405, 501, 502, 503, 620, 636, 637
– Маш аюултай–Е 123, 510, 513, 527
– Хориотой– 103, 105, 111, 121, 125, 126, 130, 152
– Хавдар үүсгэх–Е 131, 142, 153, 210-216, 219, 249, 252, 280-283, 330, 954
– Тууралт өгөх– 312, 339-341, 343, 450-454, 461, 462, 463, 465, 466, 907
– Хоол боловсруулах эрхтэнд нөлөөлөх–Е 154, 626-635 кодтой байдаг юм байна.