Монголын эмэгтэй боксчид ОХУ-д болсон олон улсын тэмцээнээс хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ

2022-05-30 14:19
box
Боксын олон улсын А зэрэглэлийн тэмцээн ОХУ-ын Хабаровск хотод боллоо. ЗХУ-ын баатар К.Коротковын нэрэмжит тус тэмцээнээс Монголын эмэгтэй боксчид хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ.

Боксын олон улсын А зэрэглэлийн тэмцээн ОХУ-ын Хабаровск хотод боллоо. ЗХУ-ын баатар К.Коротковын нэрэмжит тус тэмцээнээс Монголын эмэгтэй боксчид хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Жанаргул (“Ихэр бээлий”),

  • 66 кг-д М.Цэцэгдарь (“Хангарьд”) нар мөнгө,
  • 54 кг-д А.Хулан (“Ихэр бээлий”),
  • 57 кг-д Б.Золжаргал (“Хангарьд”),
  • 60 кг-д Т.Номин-Эрдэнэ (“Хилчин”),
  • 75 кг-д Э.Намуун (“Алтан бээлий”) нар хүрэл медаль авав.

Тэмцээнд амжилт гаргасан тамирчид IBA ерөнхийлөгчийн зөвлөх, МБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх, Монголын боксын холбооны нарийн бичгийн дарга Ц.Батнасан нарт талархал илэрхийлсэн байна.

                              Эх сурвалж: Монголын Боксын Холбоо

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй