Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа 2022 оны тавдугаар сарын 30-ны даваа гаригийн 14.00-17.00 цагийн хооронд Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдийн асуултад хариулж мэдээлэл өгнө.
Та бүхэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас болон Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагуудаас асуух зүйлээ утсаар болон цахимаар, мөн биечлэн ирж уулзаж, сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой.