Төв шуудангийн уулзварын гэрэл дохионд энэ сарын 25-наас өөрчлөлт оруулж, явган зорчигчдын хүлээлтийн хугацааг багасгана

2022-05-19 12:301min1
төв шуудан

Улаанбаатар хотын тэг цэг буюу Төв шуудангийн уулзварт энэ сарын 25-ны өдрөөс хөдөлгөөн зохицуулах гэрэл дохионы горимд өөрчлөлт оруулахаар төлөвлөж буйг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс мэдээллээ.

Уулзварт явган зорчигчдын хүлээлтийн хугацаа их байдаг тул хүлээлтийн хугацааг багасгах юм байна. Иймд Замын хөдөлгөөнд оролцогч жолооч та бүхэн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасны дагуу уулзвараар БАРУУН, ЗҮҮН гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа ЯВГАН ЗОРЧИГЧ, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө гэсэн дүрмийг баримталж анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөлөө.

1 сэтгэгдэлтэй

  • Use doroutoh zamruugaa shuluudsaan

    2022-05-19 13:38 at 13:38

    Iim l tolgoi muutai humuus ajildag yum shuu dee

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй