Нар жаргахыг харах гэсэн жуулчин аварга яст мэлхийг аварчээ

2017-07-29 10:271min0
мэлхий

Мексикийн Косумель аралд далайн яст мэлхийнүүд орогнодог байна. Энэ арал дээр аялахаар ирсэн жуулчин хүнд байдалд орсон аварга яст мэлхийд “амьдрал” бэлэглэсэн бичлэгээ цахим сүлжээнд нийтэлжээ.

Стив Букер гэх жуулчин нар жаргахыг харахаар далайн эрэгт ирхэд аварга яст мэлхий дээш харж, эргэж чадалгүй хэвтэж байсан аж. Тэрээр амьтаныг үхсэн гэж бодтол мэлхий нүдээ анивчижээ.  Стив үхлийн аюулд байсан мэлхийд тусалж далайг чиглүүлэн тавьсан аж. Түүний энэ бичлэгт жаргах наран дор мэлхий хөвөн одож буй кадраар төгссөн байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй