Жо Байдены охин дүү АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой хүний нэрлэв

2022-05-13 11:001min0
jorj

Америкийн төрийн тэргүүн Жо Байдены охин дүү Валери Байден Оуэнс Британийн ханхүү Харригийн гэргий Меган Марклыг АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшвэл сайн нэр дэвшигч болно гэж мэдэгджээ.

Америкийн иргэншилтэй Сассексийн гүнгийн ахайтныг АНУ-ын Ардчилсан намд элсэх санал тавьсан байна. Жо Байдены дүү ITV Good Morning Britain-ы шоуны үеэр ийм гэнэтийн мэдэгдэл хийж, хөтлөгчид, үзэгчдийг гайхшируулжээ.

Учир нь тэрбээр саяхан л ахыгаа дараагийн ерөнхийлөгчийн сунгаанд оролцох нь тодорхой гэж сэтгүүлчдэд мэдэгдэж байсан юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй