МҮБХ-оос Монгол Улсын арслан Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн гэх шалтгаанаар улсын аварга цолыг нь хурааж, барилдах эрхийг нь найман жилээр хассан билээ.
Э.Оюунболд уг шийдвэрийг эсэргүүцэн Үндэсний спортын арбитрын шүүхэд гомдол гаргаад байсан юм.
Өнөөдөр Үндэсний спортын арбитрын шүүх хуралдан, Э.Оюунболдтой холбоотой МҮБХ-ны шийдвэрийг хүчингүй болгож барилдах эрхийг нь сэргээжээ.