ОХУ-ын Элчин Сайдын Яамны Элчин сайд цагдаагийн алба хаагчаас зам асуух зорилготой зогсож, мэдээлэл авч цааш хөдөлгөөнд оролцсон явдал 2018 онд болсон гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Иргэд та бүхэн аливаа мэдээлэлд яаран дүгнэлт хийж, цагдаагийн байгууллага, алба хаагчийн нэр хүндэд илт чиглэсэн сэтгэгдэл бичихгүй байх, бусдад өөрийн үйлдэл эс үйлдэхүйг нэг талын өнцгөөс тайлбарлах, уур бухимдлаа илэрхийлэх, нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөхгүй мэдээлэл цахим хуудсанд оруулж нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байхыг зөвлөе.
Хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах “ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ” хууль энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлснийг анхаарна уу гэлээ.