Оюутны Umoney картыг тухайн оюутны нийт суралцах хугацаагаар сунгаж байгаа тул оюутнууд энэ 5,6 дугаар сард багтаан сургуулийнхаа оюутны карт хариуцсан ажилтанд хандан картаа идэвхжүүлж ашиглах юм.
Ингэснээр жил бүрийн хичээлийн шинэ жил эхлэх үед карт сунгалтын ажилтай холбогдон оюутнууд картаа сунгуулах хүсэлтээ сургуульдаа өгөх, картаа хураалгаж идэвхжүүлэх, мөнгө тушаасан баримт бүрдүүлэх зэрэг хүндрэл, чирэгдэл үүсэхгүй болно.
Намар картын сунгалтаа хийлгээгүй оюутнууд картаа сургууль дээрээ идэвхжүүлэн ашиглах боломжтой.
Мөн картаа хаясан гээсэн бол Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудад хандан картаа сэргээлгэн аваад шууд ашиглах боломжтой хэмээн Улаанбаатар Смарт Карт ХХК-аас мэдээллээ.