Орфей театрын зүгээс хүүхэд багачууддаа “Монголын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан зургаагаас дээш насны үзэгчдэдээ зориулж “Мэлхий гүнж” жүжгийг 2022 оны тавдугаар сарын 30-оос зургаадугаар сарын 9-ны хооронд Оросын Шинжлэх ухаан соёлын төв РЦНК-д тоглоно.
Тус жүжиг нь Орос ардын 10 гаруй үлгэрээс сэдэвлэсэн 20 гаруй дүртэй бөгөөд Mонгол болоод дэлхийд танигдсан Орос ардын үлгэрүүдийн өгүүлэмж, гоо зүйн давтагдашгүй агуулга, сургамжуудыг нэгэн жүжигт зангидан сүлжсэнээрээ онцлог юм.
Энэхүү хүүхдийн жүжиг нь театрын урлагийн уран сайхны төсөөллөөр дамжуулан хүүхдийн гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэх, ирээдүйн урлагийн боловсролтой театрын үзэгчийг бэлтгэх зорилгын нэг хэсэг юм. Зохиолчоор Я.Баяраа Ерөнхий найруулагчаар Никита Калмыков нар ажиллаж байгаа аж.
1 comment
Тасалбараа яаж авах болон үнийн мэдээлэл өгөөч