Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

2022-05-05 10:411min0
gal-1

Дорнод аймгийн Баяндун сумын “Согоот” гэх газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 4-ний 13:30 цагт бүртгэгджээ.

Тодруулбал аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 километрт, сумын төвөөс баруун хойд зүгт долоон километрт түймэр гарсан байна. Онцгой байдлын алба хаагчид болон орон нутгийн иргэд хээрийн түймрийг 14:50 цагт цурамд оруулсан бөгөөд 15:30 цагт бүрэн унтраасан байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй