Хамгаалалтын хувцастай ажилтнууд машинаас цогцос хадгалах уутанд байсан нэгэн иргэнийг гаргаад морг руу оруулах гээд тэргэн дээр тавьтал тухайн хүн амьд байсныг нь олж мэдсэн байна.
Уг үйл явдлыг асрамжийн газрын ойролцоо явсан хүн гар утсаараа бичиж аваад сошиал сүлжээнд тараажээ.
Болсон явдлын мөрөөр Путуо дүүргийн захиргаа арга хэмжээ авч, буруутныг олж тогтоох шалгалтын ажлыг эхлүүлэнШанхай хотын Сахилгын Хяналтын Төв Зөвлөл таван албан тушаалтанд арга хэмжээ авсан байна.
Асрамжийн газрын захиргаа олон нийтээс уучлал гуйсан бол цогцос хадгалах газрын удирдлагууд өндөр настан амьд байгааг түрүүлж мэдээд бусдадаа хэлсэн ажилтныг 5,000 юаниар шагнажээ.
Нас барсан гэж үзэж байсан өндөр настныг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж эхэлснийг Хятадын төрийн төв хэвлэлд мэдээллээ.