Бензин, дизель хөдөлгүүрийн үе дуусаж байна

2017-07-28 02:551min0
59654755979b375e9bad21

Агаарын бохирдолтой тэмцэх үүднээс Их Британи улс Францын жишээгээр  2040 оноос эхлэн бензин, дизелийн түлшээр ажилладаг шинэ автомашин борлуулахыг хориглохоор төлөвлөж байгаа ажээ.

Тус улсын Байгаль орчны сайд Майкл Гоувын хэлснээр, 2050 он гэхэд  бензин, дизелийн түлшээр ажилладаг хөдөлгүүр бүхий автомашин зам дээр явах ёсгүй аж.

Их Британийн эрх баригчид  дизелийн түлшээр ажилладаг хөдөлгүүрийн хаягдлыг бууруулах технологийг боловсруулахад зориулан 255 сая фунтыг орон нутгийн засаг захиргаанд төсөвлөн олгохоор төлөвлөж байгаа юм.

Харин агаарын чанарыг сайжруулахад чиглэсэн хөтөлбөрүүдэд нийтдээ 3 тэрбум фунт стерлинг төсөвлөн гаргах аж.

Шинжээч, мэргэжилтнүүдийн хувьд, цахилгаан машинууд үнийн хувьд боломжийн болох үе буюу 2020-иод оны дунд үеэр хүмүүс бага багаар цахилгаан автомашинд шилжинэ, ингэснээр 2040 он гэхэд бензин, дизель хөдөлгүүртэй автомашин үзэгдэхгүй болно гэж үзэж байна

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй