Баянзүрх дүүргийн газрын албаны дарга Д.Бат-Ундрах тамга тэмдгээ авч зугтаад сар гаруйн хугацаа өнгөрч буй юм байна. Төрийн тамгаас гадна Газрын албанаас гардаг бүхий л албан бланкуудыг авч яваад одоог хүртэл сураггүй болжээ. Гэтэл түүний энэ үйлдлээс болж тус дүүргийн Газрын албаны үйл ажиллагаа зогсоход хүрсэн аж.
Тэрээр 2016 оны орон нутгийн сонгуулийн дараа дээрх албан тушаалд томилогдсоноос хойш хагас жилийн хугацаанд ажлаа хууль журмын хүрээнд хийгээгүй нь өдөр тутмын ажиллагаанаас нь харагддаг гэж хүмүүс ярьж эхэлжээ.