Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндий болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндий болон Дорнод-Дарьгангын талаар 10-15 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав болон Алтайн өвөр говиор 17-22 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 хэм, бусад хэсгээр 3-5 хэм хүйтэн, өдөртөө 15-17 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө 14-16 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.