Амралтын өдөр хэрхэн өнгөрөхөөс шинэ долоо хоногийн төлөв байдал шалтгаалдаг. Тиймээс энэ өдрүүдэд хйих хэрэгтэй, хийх ёстой, хийхийг хүсэж байгаа энгийн хэрнээ чухал зүйлсийг хийж хэвшээрэй.
- Хөргөгчөө хэрхэн “аж төрж” байгааг хар:
Хүнсний зүйлс чинь муудсан эсэхийг шалгаарай. Онгойлгоод удсан лаазалсан бүтээгдэхүүн, олон хоноод хэрэглээ нь гарсан хүнсний зүйлсийг хая. Хоол хүнсэндээ зориулж олон зүйл авсаар байгаад тэднийхээ хэрэгцээг бүрэн гаргалгүй муудуулчихсан тохиолдол зөндөө л гардаг. Хадгалаад л байлгүй хаяж цэвэрлээд ирэх өдрүүдийг цэвэрхэн хөргөгчтэй угтаарай.
- Хүнсний жагсаалтаа “чек” хий
Тэмдэглэлийн дэвтэр дээрээ долоо хоног бүр тогмол авах зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж аваад хүнсний зах, супермаркетээс хүнсээ цуглуулж хэвш. Төсвөө зөв удирдахаас эхлээд эрүүл баталгаатай бүтээгдэхүүн хэрэглэхэд ч энэ хамаатай шүү! Өдөр бүр дэлгүүрээрс бага багаар зөөсөөр мөнгө ч урсаж, чанаргүй хүнс авах ч тохиолдол гардаг. Тиймээс амралтын алв нэг өдрийн жагсаалтдаа хүнсээ цуглуулах ажлыг заавал зоо. 7 хоногийг хоолны материалаа цуглуулж чадвал гэнэт гадуур хооллох, хөнгөн хоолоор оройг аргацаах, төлөвлөөгүй түргэн хоол идэхээс ч сэргийлж чадна. Тэгээд ч өдөр бүр дэлгүүр лүү байн байн гүйж цаг алдахыг хүсэхгүй биздээ? Залуу бүсгүй минь.
- Зөвхөн өөрийн гараар хоол хий
“Амралтын өдөр учраас” гээд гэр бүлтэйгээ гадуур хооллох тухай бүү бод. Харин ч энэ өдөр өөрийн гараар гэрийнхнээ дайлж, шинэ жор туршиж, ширээнийхээ ард халуун яриа өрнүүлж, эрүүл хооллохыг хичээдэг байгаарай.
Долоо хоногоор нь төлөвлө
Төлөвлөгөөгүй ажиллах нь ажил амьдралын эмх цэгцийг алдуулж, тухайн өдрийг үр бүтээлгүй болгож орхидог. Харин 7 хоногийн ерөнхий төлөвлөгөө гаргаж чадвал жижиг ажлуудад хамаг цагаа барж 7 хоногийг дуусгах биш замаасаа хазайлгүй ажлаа бүтээлчээр дуусгаж чадахад нөлөөлөх болно. Ерөөсөө л том зургаар нь харж чадвал өдөр тутмын аахар шаахар зүйлд цагаа тийм их үрэхгүй, чухал ажлуудаа урамтай нь аргагүй “дарж” чадна.
- Өөртөө цаг “бэлэглэ”
Гэрийнхэнээ анхаарал хандууллаа, ирэх 7 хоногоо төлөвлөчихлөө, ахуйн ажлуудаа амжуулчихлаа! Одоо юу дутаж байна гээч? Өөрийгөө эрхлүүлэх. Хөөстэй ванн бэлдэж намуухан дуу сонсож хэвт, богино хэмжээний ном унш, дарс шим, зүсэм бялуу авч ид, суурин дээр нь 3 кино үз, хумсаа буд арьсаа арчил, үсээ шинээр зас. Бүсгүйчүүд бидэнд өөрийгөө эрхлүүлэх зүйл өчнөөнөөрөө байхад энэ өдрийг хий дэмий өнгөрөөж болно гэж үү!
Шүүгээндээ салхи оруул
Ажлын өдрийн өглөөний цагийг үгүй хийдэг зүйлсийн нэг юу гэдгийг мэдэх үү? Үнэндээ замын түгжрэл ч биш, унаа удаан хүлээж зогсох ч биш. Шүүгээн дотроосоо хувцас сонгож өмсөх л байдаг. Тиймээс амралтын өдөр заавал шүүгээгээ цэгцэлж, хувцсаа эмхлүүлж занш. Тэр бүү хэл 5 өдрөөр нь өмсөх хувцсаа ялгаад тавьсан ч болно шүү дээ.
- Урам зоригийг чинь хөглөх ямар нэг зүйл хий
Ном, нийтлэл, дуу, жүжиг, кино, лекц яриа, онч үг, бичлэг зураг гээд юу ч байж болно. Хамгийн гол нь чи шинэ долоо хоногтоо урам зориг дүүрэн эрч хүчтэй орох ёстой.
- Өөртэйгөө харицлаа тогтоо
Ажил ажил, гэр бүл найз нөхөд, ахуй амьдрал гэсээр өөрийгөө мартчихсан явааг чинь сайн мэдэж байна. Тиймээс амралтын өдрийн багадаа 20 минутыг өөртэйгээ ярилцаж, харилцаа тогтоож, дүгнэлт хийхэд зарцуул. Чиний амьдралд чухал байр суурь эзлэх олон хүн байгаа ч чи өөрөө нэн түрүүнд байх хэрэгтэй гэдгийг бүү мартаарай.