Сүүлийн хоногт коронавирусийн халдварын 76 тохиолдол бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 48 нь Улаанбаатар хотод, 28 нь орон нутагт байна. Энэ хугацаанд гурван аймагт халдвар илэрчээ. Түүнчлэн өнгөрсөн хоногт халдварын улмаас хоёр хүн эндсэн харамсалтай мэдээтэй байна.
Халдварын улмаас эмнэлэгт 13 хүүхэд, нэг жирэмсэн эмэгтэй эмчлүүлж байгаа бөгөөд нийт 239 хүн эмчлүүлж байна. Харин гэрийн хяналтад 488 хүн байна. Эмчлүүлж буй иргэдийн 13 нь нэн хүнд, 59 нь хүнд, 160 хүн хүндэвтэр оноштой байна.